Нууцлалын бодлого
1. Бид хэн бэ
Энэхүү бодлогыг Аймонд апп ХХК (улсын бүртгэлийн дугаар 7339361, цаашид “Компани” гэх) гаргав. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Саруул хороолол, Саруул хотхон, 122-р байр, 47 тоот (шуудангийн индекс 13311). Хувийн мэдээллийн асуудлаар: support@aimond.app.
Компани хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу боловсруулна.
2. Хамрах хүрээ
Энэ бодлого дараах тохиолдолд хамаарна.
- aimond.app вэбсайт болон та Компанитай и-мэйл, утсаар харилцах үед (3-р хэсэг).
- AIMOND DRIVE мобайл апп болон түүнтэй холбогддог машины төхөөрөмжийг ашиглах үед (4-р хэсэг).
Компанийн бусад бүтээгдэхүүн (AIMOND LAB, AIMOND MANAGE, DOCUMENT төв) хөгжүүлэлтийн шатанд байгаа бөгөөд одоогоор хэрэглэгчийн мэдээлэл цуглуулдаггүй. Тэдгээрийг нийтэд гаргахаас өмнө ямар мэдээллийг, ямар зорилгоор, хэр хугацаанд, хэнд дамжуулан боловсруулахыг энэ бодлогод тусгай хэсэг болгон нэмж нийтэлнэ.
3. Вэбсайт ба харилцаанд боловсруулдаг мэдээлэл
- Сайтад зочлоход. Сайтыг байршуулж, хүргэж буй үйлчилгээ үзүүлэгч (Cloudflare) аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааны зорилгоор техникийн мэдээллийг (IP хаяг, хөтөч ба төхөөрөмжийн төрөл, хүсэлтийн цаг, хандсан хуудас) автоматаар боловсруулж болно.
- Бидэнтэй холбогдоход. Таны и-мэйл хаяг, нэр, илгээсэн захидлын агуулга, хавсралт, утсаар холбогдсон бол утасны дугаар.
Энэ сайт бүртгэл, маягт, сурталчилгааны болон хянах күүки, вэб аналитик ашигладаггүй. Хэл сонголтыг хаягийн мөрөөр (?lang=en) дамжуулдаг бөгөөд таны төхөөрөмжид юу ч хадгалдаггүй.
4. AIMOND DRIVE мобайл апп
AIMOND DRIVE нь машины дэлгэц болон утасны аппаар ажилладаг, жолоочид зориулсан Монгол хэлтэй дуут туслах юм. Энэ хэсэгт апп ямар мэдээллийг, юунд ашигладгийг тайлбарлав.
4.1. Нэвтрэх
Та утасны дугаараа оруулж, тухайн дугаарт ирсэн нэг удаагийн кодоор нэвтэрнэ. Апп нууц үг ашигладаггүй. Таны утасны дугаарыг данс үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах, тантай холбогдоход ашиглана.
4.2. Төхөөрөмжийн зөвшөөрөл
Апп дараах зөвшөөрлийг зөвхөн тухайн боломжийг ашиглахад шаардлагатай үед асууна. Зөвшөөрлийг утасныхаа тохиргооноос хэзээ ч цуцалж болно. Цуцалсан тохиолдолд зөвхөн тухайн зөвшөөрөлд тулгуурласан боломж ажиллахгүй.
- Bluetooth — утсыг машины төхөөрөмжтэй холбох.
- Байршил — замчлал, машинаа хаана байгааг олох.
- Мэдэгдэл — машины байдлын анхааруулга, сануулга хүргэх.
- Микрофон — таны дуут асуултыг хүлээн авах.
4.3. Утсыг машины төхөөрөмжтэй холбох
Утсыг машины төхөөрөмжтэй холбохдоо нэг удаагийн QR код эсвэл 6 оронтой код ашиглана. Код 2 минутын турш хүчинтэй бөгөөд нэг удаа ашиглагдана.
4.4. Эзний дуу таних
Эзний дуу таних боломж нь сонголтоор бөгөөд анхдагч байдлаар унтраалттай. Та өөрөө асаасан тохиолдолд л таны дууны загвар үүснэ. Дууны загвар зөвхөн таны утас болон машины төхөөрөмжид хадгалагдах бөгөөд Компанийн серверт хадгалагдахгүй. Та түүнийг аппын тохиргооноос хэзээ ч устгаж болно. Энэ боломжийг ашиглахгүй байсан ч аппын бусад бүх боломж хэвийн ажиллана.
4.5. Машины мэдээлэл
Апп машины байдал, оношилгооны мэдээллийг (жишээ нь шатахууны түвшин, аккумуляторын хүчдэл, алдааны код) уншиж, танд ойлгомжтой байдлаар харуулна. Сүлжээ байхгүй үед энэ мэдээлэл таны утас эсвэл машины төхөөрөмжид түр хадгалагдаж, сүлжээ сэргэмэгц таны дансанд ижилсэнэ.
4.6. Данс устгах
Та дансаа апп дотроос (Аймонд → Тохиргоо ба нууцлал → Данс устгах) эсвэл и-мэйлээр устгуулж болно. Дэлгэрэнгүйг Данс устгах хуудаснаас үзнэ үү.
5. Ашиглах зорилго ба үндэслэл
- Таны илгээсэн хүсэлт, асуултад хариулах, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийх — та өөрөө харилцааг санаачилсан.
- AIMOND DRIVE аппын таны ашиглахаар сонгосон боломжийг үзүүлэх — та аппыг ашиглахаар бүртгүүлсэн. Төхөөрөмжийн зөвшөөрөл болон эзний дуу таних боломжийг таны зөвшөөрлөөр ашиглана.
- Сайт, аппын аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах.
- Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх.
Компани таны хувийн мэдээллийг худалдахгүй, сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.
Ирсэн захидлыг ангилах, хариу бэлтгэхэд Компани хиймэл оюун ухааны туслах хэрэгсэл ашиглаж болно. Хариуг Компанийн ажилтан хянаж илгээнэ.
6. Мэдээлэл хүлээн авагч ба гадаадад боловсруулах
Компани дараах үйлчилгээ үзүүлэгчийг ашигладаг: Cloudflare (вэб байршуулалт, и-мэйл дамжуулалт), Google (и-мэйл хүлээн авах, хадгалах), хиймэл оюун ухааны туслах хэрэгслийн нийлүүлэгч, AIMOND DRIVE аппын дансны мэдээллийг хадгалах үүлэн үйлчилгээ үзүүлэгч. Эдгээр үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсаас гадна байрлаж болох тул таны мэдээлэл Монгол Улсаас гадна боловсруулагдаж болно.
Мөн хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад, эсвэл таны зөвшөөрснөөр бусдад дамжуулна.
7. Хадгалах хугацаа
- И-мэйл харилцаа — хүсэлт шийдвэрлэгдэж, харилцаа дууссанаас хойш 1 жил. Гэрээ, албан бичигтэй холбоотой захидлыг архивын хууль тогтоомжид заасан хугацаагаар.
- Сайтын техникийн бүртгэл — үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлын бүртгэлийн хугацаагаар.
- AIMOND DRIVE аппын данс ба машины мэдээлэл — данс идэвхтэй байх хугацаанд. Данс устгах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногт багтаан устгана. Хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллийг зөвхөн хуульд заасан хугацаагаар хадгална.
- Эзний дууны загвар — зөвхөн таны утас болон машины төхөөрөмжид, та устгах хүртэл.
8. Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах, буруу мэдээллийг засуулах, устгуулах, өгсөн зөвшөөрлөө цуцлах, гомдол гаргах эрхтэй. Хүсэлтээ support@aimond.app хаягаар илгээнэ үү. Дансаа устгуулах аргыг Данс устгах хуудсанд тайлбарласан. Компани хүсэлтийг хүлээн авснаа 3 ажлын өдөрт мэдэгдэж, хүсэлт гаргагчийг тодорхойлсны дараа 30 хоногт багтаан шийдвэрлэхийг зорино. Гомдлоо Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гаргаж болно.
9. Хүүхдийн мэдээлэл
Энэ сайт хүүхдэд чиглээгүй бөгөөд Компани хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. 18 нас хүрээгүй бол эцэг, эх, асран хамгаалагчаараа дамжуулан холбогдоно уу. Сургалтын байгууллагад зориулсан бүтээгдэхүүнд суралцагчийн мэдээлэл боловсруулах нөхцөлийг тухайн бүтээгдэхүүнийг гаргахаас өмнө тусад нь тогтоож нийтэлнэ.
10. Аюулгүй байдал
Сайттай холболт HTTPS-ээр дамждаг. AIMOND DRIVE аппад нууц үг ашиглахгүй, нэг удаагийн кодоор нэвтэрдэг бөгөөд утсыг машины төхөөрөмжтэй богино хугацаанд хүчинтэй нэг удаагийн кодоор холбодог. Компанийн и-мэйл, дансанд хандах эрхийг эрх бүхий цөөн хүнд хязгаарлаж, хоёр шатлалт нэвтрэлт ашигладаг. Мэдээллийн зөрчил илэрвэл хууль тогтоомжийн дагуу холбогдох этгээд, байгууллагад мэдэгдэнэ.
11. Өөрчлөлт
Бодлогыг өөрчлөх бол шинэ хувилбарыг огноотой нь энэ хуудсанд нийтэлнэ. Шинэ зорилго, шинэ дамжуулалт нэмэгдэж хуулиар зөвшөөрөл шаардлагатай бол таны зөвшөөрлийг дахин авна.
12. Хэл
Энэ бодлого Монгол, англи хэлээр нийтлэгдэнэ. Зөрүү гарвал Монгол хэл дээрх хувилбарыг баримтална.
13. Холбоо барих
Аймонд апп ХХК · Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Саруул хороолол, Саруул хотхон, 122-р байр, 47 тоот (шуудангийн индекс 13311) · support@aimond.app · +976 9911 7874